1.1. www.itcare.mn цахим худалдааны сайт нь “Ай Ти Кэйр” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь www.itcare.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Ай Ти Кэйр” ХХК /цаашид Компани гэх/, бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.
1.4. www.itcare.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.
1.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1. “Компани” гэдэгт www.itcare.mn вэб сайтийг өмчлөгч “Ай Ти Кэйр” ХХК-ийг;
1.5.2. “Хэрэглэгч” гэдэгт www.itcare.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг;
1.5.3. “Нийлүүлэгч” гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар www.itcare.mn вэб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.
1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “ITCARE”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “ITCARE”-с Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. “ITCARE”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “ITCARE”-д нэвтрэх боломжтой.
3. “ITCARE”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
4. Хэрэглэгч нь “ITCARE”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
6. “ITCARE”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Ай Ти Кэйр” ХХК хариуцна.
4.1 Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн www.itcare.mn вэб сайт нь худалдан авалтын захиалгыг хиймэгц бараа, хүргэлтийн нийт үнийн дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүрд дахин давтагдашгүй худалдан авалтын захиалгын дугаар олгогдох бөгөөд “Миний Бүртгэл” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
4.3 Захиалга хийгдсэнээс хойш 3 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ба нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр захиалга автоматаар баталгаажна.
4.4 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг лизингийн үйлчилгээ буюу зээлээр худалдан авах хүсэлт банканд гаргаж банк зээл олгохоос татгалзсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг компанийн дансанд төлөгдсөн дүн буюу банкны шимтгэлийн дүнг хассан дүнгээр буцаан шилжүүлнэ.
4.5 Хэрэглэгч дансаар төлбөрийг шилжүүлэх үед гүйлгээний утгыг буруу хийж шилжүүлсэн тохиолдолд системд тухайн захиалга автоматаар баталгаажих боломжгүй ба үүнд Компани хариуцлага хүлээхгүй болно.
5.1. Хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдолд Баталгаат засварын хуудас бүтээгдэхүүний хамт дагалдан очих эсвэл сайтнаас барааны дэлгэрэнгүй мэдээлэл хэсгээс баталгааны нөхцөлтэй танилцана.
5.2. Тус баталгааны нөхцлөөр тухайн барааны баталгаат засварын хугацаанд илэрсэн эвдрэл, гэмтэл нь үйлдвэрийн доголдлоос шалтгаалсан тохиолдолд уг барааг хэвийн ажиллагаанд оруулан үнэ төлбөргүй засварлах буюу засварлах боломжгүй бол ижил төстэй бараагаар сольж өгнө.
5.3. Барааны гэмтлийг ажлын 5 хоногт оношлох бөгөөд гэмтлийн зэрэг, сэлбэг хэрэгслийн нөөцөөс хамааран засварлах хугацааг хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэв үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд:
5.3.1. Ижил төрлийн бараагаар солих;
5.3.2. Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох;
5.4. Худалдан авагчийн сонгосон бараа нь гэмтэлтэй барааны суутгал хассан дүнгээс их үнийн дүнтэй болсон тохиолдолд зөрүү төлбөрийг худалдан авагч хариуцна.
5.5. Худалдан авсан барааны баталгаат хугацаа, баталгааны нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.itcare.mn вэб сайтнаас авна.
5.6. Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холболтын кабель , батерей, цэнэглэгч,залгуур/ нь энэхүү баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй.
5.7. www.itcare.mn худалдааны сайт нь "Ай Ти Кэйр" компанийн борлуулдаг бараа бүтээгдэхүүнээс гадна бусад мэдээлэл технологийн чиглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах тул тэдгээр Нийлүүлэгч байгууллагуудын борлуулах бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа харилцан адилгүй байж болно.
5.8. Нийлүүлэгч нь өөрийн худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа, засвар үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийг бие даан хүлээх ба Компани үүнтэй холбогдсон аливаа хариуцлагыг хүлээхгүй болно.
6.1 Бараанд үйлдвэрийн алдаанаас шалтгаалсан аливаа доголдол, гэмтэл илэрвэл хэрэглэгч зөвхөн Ай Ти Кэйр-ийн эрх бүхий инженерээр оношлуулах үүрэг хүлээх бөгөөд инженерийн дүгнэлтийг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.
6.2 Энэхүү нөхцлийн 6.1-т заасан нөхцөл үүссэн барааг буцаах болон солих тохиолдолд бараа худалдан авсан “Зарлагын баримт”, “НӨАТ”-ын баримт, “Нэхэмжлэх”,”Баталгаат засварын хуудас” Бараа буцаах хүсэлт болон баталгаажсан албан бичгийг эх хувиар эсвэл худалдан авалтыг баталгаажуулсан емайл болон емайлээр хүлээн авсан бусад мэдээллийг шалгуулах бөгөөд аль нэг бичиг баримт дутуу бол барааг буцаахгүй болно.
6.3 Хэрэглэгч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл (ном, СD г.м ) урамшуулалд олгосон барааны хамт бүрэн бүтэн байдлаар нь авч ирэх бөгөөд дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.
6.4 Компанийн эрх бүхий этгээд бараа, түүний баглаа боодлын бүрэн бүтэн эсэхийг шалгаж баталгаажуулсны дараа энэхүү үйлчилгээний нөхцлийн 6.3-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд төлбөрийг тухайн барааны үнийн дүнгээс суутган авч үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан олгох эсхүл төлбөрөөс хасч үлдэгдэл үнийн дүнд таарах бараагаар сольж өгнө.
6.5 Тухайн барааг сольсон тохиолдолд баталгааны хугацаа өөрчлөгдөхгүй ба дахин сунгагдахгүй буюу үндсэн бараанд анх олгосон хугацаа хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
7.1 Компани нь дараах тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэхгүй болно. Үүнд:
7.1.1 Хэрэглэгч өөрийн сонгосон тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа эвдрэл , гэмтэл.
7.1.2 Тухайн эд ангид цахилгааны хэлбэлзэл, гал түймэр, үер ус, иргэний үймээн самуун болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл, гэмтэл.
7.1.3 Тухайн барааны зориулалтын бус цэнэглэгч, холбогч, батерей хэрэглэсэн болон цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэлд залгасны улмаас үүссэн гэмтэл.
7.1.4 Гарын авлага, зааврын дагуу болон зориулалтаар нь хэрэглээгүйгээс үүдсэн болон гадны механик эвдрэл, гэмтэл; /норгох, унагаах, цохих гм/.
7.1.5 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, үйлдлийн улмаас учирсан эвдрэл, гэмтэл.
7.1.6 Зэвэнд идэгдэх, радио идэвхит туяаны шарлагаас үүдэлтэй эвдрэл , гэмтэл.
7.1.7 Баталгаат засварын хугацаанд тухайн барааны эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл, гэмтэл.
7.1.8 Хэвийн элэгдэл , хуучралттай холбоотой эвдрэл, гэмтэл.
7.1.9 Програм хангамж болон вирусээс үүдсэн аливаа эвдрэл, гэмтэл.
7.1.10 Барааны лацыг хөндсөн, бараан дээрх лац бүхий баталгаажуулсан эд ангийг зориулалтын бус өөр эд ангиар орлуулан тавьсан.
7.1.11 Уг баталгаат эрхийн хуудсыг өөрчилсөн, дууриалган үйлдсэн ,засварласан.
7.1.12 Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн.
7.1.13 Баталгаат хугацаа дууссан.
7.1.14 Барааг буцаасан тохиолдолд.
8.1 Компани нь худалдан авсан барааны нийлүүлэлт, баталгаат хугацаатай холбогдуулан хэрэглэгчийн бизнесийн алдагдал болон алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй ба холбогдох дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх, баталгаат бус засвар үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхгүй.
8.2 www.itcare.mn вэб сайт дээр байршсан бараа бүтээгдэхүүн нь Компани болон Нийлүүлэгчдийн өмчлөлийн зүйл байх бөгөөд хэн аль нь худалдах худалдан авах эрх зүйн харилцаанд үүсэх хариуцлагыг бие даан хүлээнэ.
8.3 Компанитай байгуулсан худалдан авалтын тусгай гэрээнд тохиролцсоноос бусад тохиолдолд худалдан авсан бараатай холбогдон гарах хариуцлага /нөхөн олговрын хэмжээ/ нь тухайн барааны нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүнгээс илүүгүй байна.
9.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв ITCARE худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
9.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.