Сайн байна уу? Ай Ти Кэйр ХХК-ийн цахим худалдааны платформ www.itcare.mn-д тавтай морилно уу.
1.1. Энэхүү нууцлалын баталгаа нь www.itcare.mn веб сайтад нэвтрэх, бараа бүтээгдэхүүнтэй танилцах, захиалга үүсгэх гэх мэт онлайн технологийн дэлгүүрийг ашигласны үр дүнд бий болох мэдээллийг хэрхэн цуглуулах, хамгаалах, түгээх талаар юм.
1.2. Бид таны мэдээллийг хүргэлт хийх болон үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг. Онлайн дэлгүүрт бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү баталгааны дагуу мэдээлэл цуглуулах болон ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.
“Ubgo.mn” цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
2.1 Хэрэглэгч гэдэг нь www.itcare.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
2.2 Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
2.3 Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрийн хүсэлтээр оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
2.4 Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана. Хэрэглэгч FACEBOOK хаягаараа www.itcare.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгч өөрөө олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно
3.1. Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд www.itcare.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:
3.1.1. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд:
3.1.2. Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
3.1.3. Техникийн засвар хийх
3.1.4. Системийн судалгаа ба хяналтад зориулж ашиглах (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)
3.1.5. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх
3.1.6. Мөн бэлэг урамшуулал, купон код гэх мэт хямдрал урамшууллын зориулалтаар тус тус ашиглана.
4.1 “Ай Ти Кэйр” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
5.1. www.itcare.mn нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
5.2. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг www.itcare.mn хариуцахгүй болно.
6.3. Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
6.2. Хүргүүлэх хаягаа өөрчлөх, засах, шинэчлэх тохиолдолд хэрэглэгч 7705-4444 дугаарт холбогдон өөрчлүүлэх боломжтой.
6.3. Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд info@itcare.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор www.itcare.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
7.1.“Ай Ти Кэйр" ХХК нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.itcare.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.