
Ай Ти Кэйр ХХК нь Янмал ХХК-ийн Бэлх болон Хайлаастын үйлдвэрүүдэд хяналтын камер болон галын дохиоллын системийг амжилттай суурилууллаа Ай Ти Кэйр ХХК нь Янмал ХХК-ийн Бэлх болон Хайлааст дахь үйлдвэрлэлийн бүсүүдэд нийт 65 гаруй хяналтын камер болон галын дохиоллын иж бүрэн системийг амжилттай суурилуулж, бүрэн ажиллагаанд орууллаа. Төслийн хүрээнд тухайн үйлдвэрүүдийн аюулгүй байдал, хяналт, ослын эрсдэлийг бууруулах чиглэлд зориулсан дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг сонгон, орчин үеийн шийдлээр нэгтгэсэн нь үр ашиг, найдвартай байдлыг шинэ түвшинд хүргэж чадсан. Манай инженер, техникийн баг салбар бүрт зураг төсөл, угсралт, сүлжээний холболт, тохируулга болон системийн тест, сургалтыг богино хугацаанд мэргэжлийн түвшинд гүйцэтгэлээ. Янмал ХХК-ийн хамт олонд бидний шийдлийг сонгосон итгэлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.