
Ай Ти Кэйр ХХК нь Mild Cosmetics-н Улаанбаатар хотын 25, хөдөө орон нутгийн 19 салбарт тус тус хяналтын камерын системийг амжилттай суурилууллаа. Манай компани нь хэрэглэгчийн аюулгүй байдал, хяналтын үр нөлөөг дээд зэргээр хангах зорилгоор Mild Cosmetics компанийн 44 салбарт иж бүрэн хяналтын камерын системийг амжилттай суурилуулж, тохируулга, тестийн ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Хамтын итгэлцэл, үр дүнтэй харилцаанд үндэслэн хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, өндөр нарийвчлал бүхий камерын шийдлийг нэвтрүүлсэн нь тухайн салбар бүрийн аюулгүй байдлыг шинэ шатанд гаргалаа. Бидэнтэй хамтран ажилласан Mild Cosmetics компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, харилцан хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье!