
Ай Ти Кэйр ХХК нь CU Mongolia-н 348 салбарт цаг бүртгэлийн төхөөрөмж амжилттай суурилууллаа. Ай Ти Кэйр ХХК нь дэлхийн жишигт нийцсэн мэдээлэл, технологийн шийдлээр хангаж, CU Mongolia-н Улаанбаатар хот дахь нийт 348 салбарт цаг бүртгэлийн системийн төхөөрөмжүүдийг амжилттай суурилуулж, бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Уг төсөл нь олон салбартай, өндөр урсгалтай сүлжээ дэлгүүрүүдийн хүний нөөц, хөдөлмөрийн сахилга, хуваарь, ирцийн хяналтыг төвлөрсөн, найдвартай шийдлээр автоматжуулах чухал зорилготой байсан юм. Манай баг салбар бүрт тоног төхөөрөмжийн угсралт, дотоод сүлжээнд холболт, програм хангамжийн тохируулга болон тестийн ажиллагааг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэлээ. Бид CU Mongolia-н зүгээс харилцан итгэлцэл, уялдаа холбоонд тулгуурлан хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөж байна. Ай Ти Кэйр ХХК – Танай бизнесийн найдвартай технологийн түнш.