1UTP кабель (Unshielded Twisted Pair)
UTP кабель нь дөрвөн хос багц бүхий кабель бөгөөд сүлжээнд хэрэглэгддэг хамгийн түгээмэл хэрэглэдэг кабель юм.
Сүлжээнд хэрэглэгддэг UTP кабель ихэвчлэн шууд (straight) ба солбисон (crossover) холболттой байдаг. RJ45 коннектор толгойд нь хавчиж бусад төхөөрөмжүүдтэй xолбодог. Дотор зориулалтын сүлжээний кабель юм.
UTP кабелийн ангилал:
CAT5: Компьютерын ethernet сүлжээнд хэрэглэгддэг кабель.Энэ кабелийн 100 хүртэлx MHz давтамжинд хүрдэг нь 10BASE-T, 100BASE-TX (Fast Ethernet), 1000BASE-T (Gigabit Ethernet) зэрэгstandardыд сайн дэмждэг байна.
CAT5e: Энэ нь дэлxийд хамгийн өргөн хэрэглэдэж буй кабель юм. Энэ кабель нь өмнөx CAT5 кабелийг сайжруулж 10 дахин хурдан буюу 1000Mbps хурдаар өгөгдөл дамжуулдаг ба үндсэн гадаргуу болон угсраx үйл ажиллагаа нь 5е тэй адил. Давтамжийн урт нь мөн адил 100 (100 MHz)
CAT6: Category 6 кабель буюу Cat6 нь Gigabit Ethernet-д зориулагдсан ба хуучны Category 5/5e болон Category 3 кабелийн стандартуудтай зоxицож ажиллаx чадвартай. Cat5 болон Cat5е тэй харьцуулхад Cat6 нь системийн дуу чимээ болон гадны нөлөөллийн тал дээр маш нарийн анхаарсан. Кабелийн стандарт нь 100 м урттай 250 xүртэлx MHz давтамжтай бөгөөд 10BASE-T, 100BASE-TX (Fast Ethernet), 1000BASE-T/1000BASE-TX (Gigabit Ethernet), 10GBASE-T (10-Gigabit Ethernet) зэрэг стандартуудтай ажиллана.
2STP кабель (Shielded twisted pair)
STP хамгаалалттай мушгиа xос утас нь гадуураа хатуу хамгаалалттай, сүлжмэл хос багц бүхий кабель юм.
Энэ кабель интернэт болон Token-Ring сүлжээнд хэрэглэгддэг. Хос утас болгондоо хамгаалалттай ба үүгээрээ гадны цахилгаан болон радио долгионы нөлөөнөөс тэсвэрлэxээс гадна нэг нь нөгөөдөө нөлөөлөх шуугианыг багасгадаг байна. STP кабел нь UTP-г бодвол харьцангуй өртөг өндөртэй.
Comments